Экспортыг дэмжих төслөөс Санхүүгийн дэмжлэг хүртэгч 30 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтээр Экспортыг дэмжих төсөл, “Амжилтын Гүүр" бизнесийн зөвлөх үйлчилгээний компанитай хамтран “Хятад улсад бизнес хийх нь” сэдэвт хэлэлцүүлэг-семинарыг 11-р сарын 30-нд зохион байгууллаа.


Зочин багш Бээжингийн Олон улсын Эдийн Засаг, Бизнесийн Их сургуулийн доктор, хатагтай Минхуа Ву Хятадын нийгэм, соёл, хятад түншийн харилцааны онцлог, Guanxi буюу бизнес түнштэйгээ харилцаа холбоо тогтоох, гэрээ байгуулах болон зөвшилцөх үйл явцад анхаарах асуудлаар төслийн Санхүүгийн дэмжлэг хүртэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажилтнуудад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.


Хөрш орны зах зээлд нэвтрэх, гэрээ хэлцэл амжилттай хийх, бизнес түнштэйгээ урт хугацаанд хамтрах, Хятад түнштэйгээ тогтвортой харилцаа холбоо тогтооход мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой энэхүү хэлэлцүүлэг-семинарт оролцлоо.

Уг хэлэлцүүлэг-семинарыг зохион байгуулсан “Амжилтын Гүүр” бизнесийн зөвлөх үйлчилгээний компанийн хамт олонд талархал илэрхийлье.

 

Эх сурвалжhttp://www.edp.mn/mn-MN/Home/DetailInfo/176